05 March 2015

Autowini.com-с худалдан авах арга

Autowini 'Аюулгүй худалдан авалт' хийх арга 

<'Buy it safely' service>
Та хэдий болтол аюулгүй ажиллагаа нь баталгаагүй, хямд үнээр машины ченжүүдийн гараар дамжин олноор ачигдаж, худлаа үнэн засаж янзалсан Солонгос машинуудыг худалдан авсаар байх бэ? Үүнээс болж Солонгос машиныг аюулгүйн дэр нь гарч ирдэггүй, аюулгүй байдал муу гэх мэтээр маш их нэр хүнд нь унажээ.
Манай сайт та бүхэнд техникийн аюулгүй байдал хангагдсан, цэвэрлэж унахад бэлэн болгосон нөхцөл сайтай машинуудыг санал болгож байна.
Манай компани Өмнөд Солонгост байрлалтай 200 гаруй машины экспортод мэргэшсэн компаниудтай хамтран ажиллаж таньд найдвартай нийлүүлэгчдын мэдээлэл болон тэдний зарах машины зарыг таньд хүргэж байгаа билээ. Мөн монгол хэлээр үйлчилчилгээ авахыг хүссэн хүмүүст зориулж аюулгүй худалдан авах зуучлалын үйлчилгээг таньд санал болгож байгаа юм.

Сайн байцгаана уу? Хүндэт Autowini.com-г сонирхож үйлчлүүлэхийг хүсэж байгаа хэрэглэгчидээ!

Намайг С.Энхзул гэдэг бөгөөд Autowini Inc компанид Гадаад харилцаа, Глобал Маркетинг хариуцан ажиллаж байгаа Монгол ажилтан байна.

Та бүхэнд би өнөөдөр манайхаас яаж аюулгүй худалдан авах талаар товч бөгөөд тодорхой танилцуулахаар Autowini-н глобал блогд монгол хэлээр пост оруулж байна.

Autowini.com-с худалдан авалт хийх 2 арга байгаа. Таны сонголт!

Нэг. Худалдагч компанитай шууд харилцан худалдан авах буюу Direct transaction with seller(D.T.S)

Хэрвээ та Солонгос болон Англи хэлтай бол манай сайтнаас доорх аргаар худалдан авах боломжтой.Эхлээд та манай сайтнаас өөрийн авахыг хүсэж байгаа автомашиныг хайж хэрвээ таалагдвал хуудасны доор байрлах худалдагчын мэдээлэлээс холбогдох утас болон майл хаяг зэргээр дамжуулж шууд компанитай үнээ тохиролцон худалдан авах боломжтой. Доорх үе шатаар худалдан авах болно.
1. Сонирхсон машинаа хайх
2. Зураг, мэдээлэлийг шалгах
3. Лавлагаа үлдээх
4. Үнэ тохиролцох
5. Төлбөрийн нэхэмжлэл шаардах
6. Банкаар төлбөрөө шилжүүлэх
7. Далайн ачаа тээврийн хуваарь захиалах & ачуулах
8. Бичиг баримт хүлээн авах
9. Портоос машинаа хүлээн авах
10. Сэтгэгдэл болон зурагаа сайтад оруулж $100-н бонус авах

Манай сайтны бүх худалдагч компаниуд Autowini-н ажилчидаар бичиг баримтыг хянан, оффист болон зогсоол дээр нь очиж шалгаж баталгаажсан бидэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан болохыг анхаарна уу! 
Мөн төлбөр төлж гишүүн болсон худалдагч компаниуд нь power member, expert company гэж ялгагдах бөгөөд та санаа зовох хэрэггүй тэдэнд итгэж үйлчлүүлж болно
Хэрвээ та янз бүрийн сэжигтэй зүйл илрүүлэх эсвэл худалдагч компанид нэг л итгэлгүй байгаа бол бидэнтэй холбогдоорой! Бид таны эргэлзээг юу ч үгүй арилгаж өгөх болно

Хоёр. Аюулгүй худалдан авах үйлчилгээ буюу 'Buy it safely' service (B.I.S)

Зөвхөн Солонгосд үйлдвэрлэсэн машин болон Солонгост байрлаж байгаа машинуудад зориулсан Аюулгүй худалдааны 100% цогц үйлчилгээ
Autowini-н Монгол ажилтан таньд худалдан авалтын турш туслалцаа үзүүлэх бөгөөд таны өмнөөс машиныг зард байгаа мэдээлэл үнэн эсэх, нэмэлт мэдээлэл шалгах, хүсвэл нэмэлт зураг, видео бичлэгээр хангаж онлайн худалдааг сэтгэл хангалуун хийхэд туслах болно. Мөн таны төлбөрийг манай дансаар хүлээн авч машиныг худалдан авсаны дараа худалдагч компанируу шилжүүлэн хамтран ажилдаг олон улсын тээврийн компаниар найдвартай ачуулж өгөх болно.

(Манай сайтд зар нь тавигдсан япон машинууд нь манайхтай хамтран ажилладаг компаниудын зар бөгөөд та тэдэнтэй шууд холбогдон худалдан авах боломжтой. Холбоо барих бүх мэдээлэл иол тод байгаа бөгөөд хэрвээ та манай сайтны гишүүн бол шууд сайтнаас майл бичих боломжтой. )

 Та доорх үе шатаар худалдан авах болно

1. Сонирхсон машинаа хайха & Захиалга өгөх
2. Autowini таны захиалсан машиныг байгаа эсэх&мэдээлэлийг үнэн зөв шалган нийт төлбөрийг дэлгэрэнгүй мэдээлэх 
3. Худалдан авахаа баталгаажуулах
4.  Autowini төлбөр төлөх нэхэмжлэл явуулах& 2 өдөр машиныг захиалж барих
5. Худалдан авагч төлбөрийн нэхэмжлэл авсаны дараа 2 хоногийн дотор мөнгөө шилжүүлэх 
6. Autowini төлбөрийг хүлээн авах
7. Autowini машиныг худалдан авч төлбөрийг худалдагч компанируу шилжүүлэх 
8. Autowini ачаа тээвэрлэлтийн хуваар захиалах& худалдан авагчид мэдэгдэх 
9. Autowini машиныг ачуулах 
10. Autowini ачааны бичиг баримт болон холбогдох бүх бичиг баримтыг илгээх 
11. Сэтгэгдэл болон зурагаа сайтад оруулж $100-н бонус авах 

$100 бонус дэлгэрэнгүйг эндээс >>>>>

(Худалдан авагч улбар шар өнгөөр тэмдэглэсэн 3-хан үйлдэлийг хийх болно!)

Үйлчилгээний давуу тал 
1. Машины нөхцөлийг шалгуулах (Мэдээлэл үнэн зөв эсэх, нэмэлт мэдээлэл шалгах)


2. Нэмэлт зураг& видеогоор хангах (харахыг хүсэж байгаа хэсгийн зураг, мотор болон зүгээр ажиллаж байгаа эсэхийг харуулсан Youtube видео)

3. Машинаа хүлээн авахгүй тохиолдолд төлбөрийг 100% буцаан олгоно. Мөн худалдагч компанийн 100% буруугаас болж худалдан авалт бүтэлгүй болсон тохиолдолд төлбөрийг бүрэн буцаан олгоно. 
4.  Монгол ажилчинаас худалдан авалтын турш бүхий л туслалцааг авах болно.
 5.  5. Найдвартай ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ 


Манайхтай хамтран ажиллаж байгаа Туушин ХХК олон улсын тээвэр зуучын компаниар машинаа ачуулах боломжтой. Ганц машин худалдан авах тохиолдолд түүлгээр контэйнэрт ачих боломжтой. Мөн Монголд гаалийн бүрдүүлэлтээ Туушинд даатгаарай! 

6.  Холбогдох бүх бичиг баримтыг бэлдэн DHL-р таны гарт шууд хүргэнэ! 


Монголын хуудасаар зочлоорой! >>>>>

Лавлах зүйл байвал надтай санаа зоволтгүй холбогдоорой!